Qчигдор нэг найзыгаа эх нялхасын эмнэлэгт эргээд. Тэгсэн чинь шоно унтаж чадсангvй ээ. Тэр эмнэлэгт муу дvv минь бvтэн жил хэвтэж билээ. Цусны хорт хавдар гэсэн оноштойгоор донгож 16-хан настай охин амьдрал vхлийн эрмэгт бvтэн жил тарчилсан. Боломж муутай хэцvv амьдралд оссон болохоор овдсон ч овдоогvй юм шиг явж гэрийнхнийгээ зовоохгvй гэсээр л овчин нь хvндэрсэн байхдаа. Жил бvрийн зуны 3 сар манайд байдаг байлаа. Харин тэр нэг зун ээж дvvгийн сарын тэмдэг нь ирчихээд дуусахгvй байгааг анзаарч. Бvтэн сарын турш ирдэг биений юм гэж юу байхав дээ. Хоорхий дvv минь тэр одрийн маргааш нь л цусны хорт хавдартайгаа мэдэж, амьдралд гомдож хичнээн их уйлаа бол. Солонгос кинонд л гардаг гэж боддог тэр овчин дvvг минь аваад явчих нь гэж эхэндээ хэн ч итгээгvй ээ. Эмлэгт хэвтээд 2-хон сарын дараа огзогий нь шvргэж ургасан урт vс нь халзраад уначихсан байхыг хараад л би уйлсан, шоножингоо уйлсан. Харин талийгаач маань хvний урманд 1 ч удаа бидний нvдэнд уйлж харагдаагvй юм, дотроо ямар байсан бол. Юм ухаардаг болчихсон, яг л амьдралд, хайр дурлалд тэмvvлж эхлэх 16 нас. Цус алдаад, 2 дусал зэрэг залгуулаад хэвтэж байхдаа муу дvv минь юу мэдэрдэг байсан бол. Амьдрах юмсан гэж яаж хvсдэг байсан бол. Ямар буруу юм хийсэн гэж, хорвоод мэндлээд ямар жаргал амсаж амжсан гэж, ингэх л байсан бол яах гэж хорвоод хvн болж тороо вэ? Шинэ жил дохож байсан тэр нэг шоно утас дуугарч эмнэлгээс дуудсан тэр одроос хойш 2 жил онгорчээ.... Харин би одоо дvvгээ тэнгэрийн оронд аз жаргалтай байгаа итгэдэг...

